УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ
БОДИТ МАНЛАЙЛАЛ
“Бодь интернэшнл” ХХК болон групп компаниудын удирдах ажилтнуудын манлайлах, багаар ажиллах, багийг удирдах ур чадваруудыг хөгжүүлэх, группын удирдлагын багийн чадамжийг сайжруулахад шаардагдах менежментийн орчин үеийн шинэ мэдлэг, мэдээллийг олгох, шинэ арга барилд суралцах боломжийг олгосон “Бодит манлайлал” сургалт 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай явагдлаа.